Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” үндэсний сонгодог жүжгийг Херо Баатар найруулж, үзэгчдэд толилуулаад 20 гаруй хонож байна. Үзсэн хүмүүс онцгой сэтгэгдэл төрсөн тухай өгүүлж, цахим орчин “Тамгагүй төр”-өөр амьсгалсаар. Гол дүрийн жүжигчид, бүжиг, хөдөлгөөн, тайз, дуу, өнгө, хувцас гээд энэ жүжиг уламжлалт тавилтыг эвдсэн, цогц шийдэлтэй болсоныг үзэгчид онцолж байх аж. Тухайлбал зохиолч Д.Төрмөнх “Уг нь энэ жүжгийн гол дүрүүд цөөхөн. Арчуг хэмээх хаан (СТА, Г.Эрдэнэбилэг), хааны өрлөг Эгэрэг (МУГЖ, С.Болд-Эрдэнэ), Их хатан Цэцэр ( МУГЖ, У. Уранчимэг ), түүнээс төрсөн Ачир (СТА, Ш.Доржсүрэн) хэмээх Эгэргийн нууц хүү, бага хатан Гүргэл (СТА,О.Дөлгөөн), түүнээс төрсөн Хүчир (СТА, Б.Шинэбаяр) хэмээх хүү гэсэн хэдэн хүний л дунд болох атал нийт жүжигт 130 хүн тогложээ.Бүжигчин, жүжигчин, циркчин нийлсэн тэр олон хүн үзэгдэл бүр дээр өөрөөр хувцаслаж, өөр өөр баг зүүж биеэр, үйлдлээр, хөгжим бүжгийн хэлээр гол дүрүүдийнхээ сэтгэлийг тоглож байна. Иймнайруулгатай драмын жүжиг дэлхий дахинд байдагэсэхийг би мэдэхгүй. Би л лав ийм тавилт огт харжбайсангүй.” хэмээн бичжээ. Мөн өнгөний хувьд улаан, цагаан өнгийн хувцсаар баатруудаа заагласан нь онцлог бол тайз нь ч ер бусын, ар талруугаа босоо налуу. Сайтар анзаарвал жүжгийн сүүлийн үзэгдлүүдэд тайз алгуурхан дээшилж улам бүр сүрлэг болно. Энд тайзны чимэглэл огт байхгүй бөгөөд жүжигчид өөрсдөө тайзны чимэглэл болон сүндэрлэнэ.Харин хувцаснуудыг Хүннүгийн үеийн олдворууд дээр түшиглэж хийжээ. Хаад, түшмэдийн барьж буй сэлэм гутал хувцас бүгд эх сурвалжтай.” гэсэн байна. Найруулагч Б.Баатар Ардын уран зохиолч, ах найрагч Б.Лхавсүрэндээ амалсанаа биелүүлж “Тамгагүй төр”жүжгийг найруулан тавьснаа жүжгийн нээлтэн дээр хэлж байсан. Гэхдээ тэр энэ жүжгийг ор нэр төдий тавьсангүй. Онцгой найруулагатай, сэтгэлд хоногштол амилуулсаныг үзэгчдийн сэтгэгдэл нотолно. Мэдээж Херо Баатар тул нийгэмд ч шуугиан тарьж чадлаа. Гэхдээ энэ удаад түүний мөнхийн шүүмжлэгчдээс эхлээд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг ийм хэмжээнд найруулан тавьсаныг нь үнэлэн бичсэн нь ч харагдана. Хэрэв та Тамгагүй төр жүжгийг үзээгүй бол УДЭТ-ыг зориорой. Энд бичигдсэн зүйлс үнэн эсвэл худал болохыг өөрийн биеэр тунгаана бизээ...