Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.05.02 17:04
2097
Тоглоомын талбайгаас алга болсон 12 настай хүүхдийг ойгоос олжээ

Цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 22 минутад Б /12 настай, эрэгтэй/ нь Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн хүүхдийн тоглоомын саданд тоглож байгаад сураггүй алга болсон талаарх мэдээллийг хүлээн авчээ.

Улмаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05 дугаар сарын 02-ны өдрийн 12:25 минутад алга болсон газраас 7 км зайтай ой модон дотроос олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Хүүгийн биеийн байдал хэвийн байгаа ажээ. 

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхэд гадаа тоглохоор гараад гэрээсээ төөрөх, алга болох зэрэг тохиолдлууд ихсэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна!