Б.Нарангоо
Ерөнхий редактор
Засгийн газар
2022.05.04 16:49
5045
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам энэ оны долдугаар сард ашиглалтад орно

“Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт холболтын, Богдхан төмөр замын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Төслүүдийн барилгын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг түүнд даалгалаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 46 аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний барилгын анги нэгтгэлүүд хамтран гүйцэтгэж байна.

Энэ оны аравдугаар сард багтаан тус төмөр замыг иж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 76 хувьтай байна, энэ оны долдугаар саjд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудын холбох замын барилгын ажил 2020 оны 11 дүгээр сард эхэлсэн, 5,6 хувийн гүйцэтгэлтэй байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өнгөрөгч гуравдугаар сард эхэлсэн, 6,1 хувийн гүйцэтгэлтэй байна. Богдхан төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлд гол замын урт 144,9 км, 29,6 сая м.куб газар шорооны ажил, 14,6 км урт туннель, 4,77 км урт эстакадан гүүр, 135 байрлалд ус зайлуулах хоолой, 19 байрлалд гүүрийн байгууламж болон дөрвөн өртөө, зургаан зөрлөг барих зэрэг ажил тусчээ. Товч мэдээ · Улаанбаатар хотноо өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Л.Халтарт даалгалаа. · Хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, үнэ тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий шуурай ажлын хэсэг байгуулж, холбогдох мэдээлэл, саналыг Засгийн газрын хуралдаанд долоо хоног бүр танилцуулж байхыг ХХААХҮ-ийн сайдад даалгав. · Улаанбаатар хотноо 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулах Монгол, Британийн дугуй ширээний 14 дүгээр уулзалтад оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.