Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2022.05.07 16:44
2487
Таван шарын уулзвараас 21-р хороолол хүртэлх замыг түр хаана


Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын ус зайлуулах хоолойн  хөдлөн шүүр эвдэрчээ. Үүнийг засварлахтай холбогдуулан

  • 2022.05.06-ны өдрийн 23.00-аас 2022.05.07-ны өдрийн 07.00 цагийн хооронд Содон хороолол руу өгсөх чиглэлийн хоёр эгнээ замыг,
  • 2022.05.07-ны 23.00-аас 2022.05.08-ны өдрийн 07.00 цаг хүртэлх хугацаанд Содон хорооллоос уруудах чиглэлийн хоёр эгнээ замыг түр хааж засварын ажил хийгдэнэ.

Иймээс иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.