“SPRING 2022" Рубикийн шооны улсын улирлын чансаа ахиулах тэмцээн 5 дугаар сарын 7-ны өдөр 09:00-16:00 цагт БЗД-ийн соёлын ордон ЖАНЖИН клубт маш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээний зорилго нь Оюуны спортын төрөл болох Рубикийн шоог сонирхон хичээллэдэг тамирчдад бие биенээсээ суралцах, сэтгэхүйн хурд, авьяас чадварыг нээн илрүүлэх, хүн бүр оюуны потенциалаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, улмаар олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний тамирчдыг тодруулахад оршиж байлаа.
Энэ удаагийн тэмцээнийг Монголын Шооны холбоо, Монголын Оюун Ухааны Академийн Улаанхуаран салбар хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын Оюун Ухааны Академийн Улаанбаатар хотын гэрээт салбарууд, “Язгуур” бага сургууль, “Ивээлийн найзууд” цэцэрлэг, “Тэрэлж Боардинг” сургуулийн нийт 192 тамирчин 3х3х3, 2х2х2, Pyraminx /гурвалжин/ шооны төрөлд 6-аас доош, 7-8, 9-11, 12-оос дээш гэсэн 4 насны ангилалд оюуны өрсөлдөөнийг өрнүүллээ.
Тэмцээн маш онцлог финалын шатны шалгаруулалттай явагдсан бөгөөд удирдамжинд нас насны ангиллын төрөл тус бүрт 5-8 тамирчныг финалд өрсөлдүүлнэ хэмээн заасан байсан ч тэмцээнд оролцогчдын тооноос хамаарч 12 ба түүнээс дээш тамирчдыг финалд өрсөлдүүлэн дүнгээ гаргалаа. Финалын шатны гал гарсан өрсөлдөөн дундаас дараахь тамирчид шилдгийн шилдгүүд болж шалгарч тэргүүллээ. Үүнд:
6-аас доош насны ангилалд
3х3х3 шооны төрөлд
I байр - Будзаяа Чинбишрэлт 46.162 сек /”Ивээлийн найзууд” цэцэрлэг/
II байр - Баянжаргал Хүсэлт-Эрдэнэ 53.432 сек /”Ивээлийн найзууд” цэцэрлэг/
III байр - Бадрахзул Буяндэлгэр 58.349 сек /”Ивээлийн найзууд” цэцэрлэг/
2х2х2 шооны төрөлд
I байр - Будзаяа Чинбишрэлт 16.842 сек /”Ивээлийн найзууд” цэцэрлэг/
II байр - Баттулга Номин-Эрдэнэ 23.121 сек /”Ивээлийн найзууд” цэцэрлэг/
III байр - Наранбадрал Сэцэн 23.585 сек /”Ивээлийн найзууд” цэцэрлэг/
Pyraminx /гурвалжин/ шооны төрөлд
I байр - Билгүүн Цэцэн 14.636 сек /”Нарны хороолол” салбар/
II байр - Цог Тэмүхэй 17.286 сек /”Ивээлийн найзууд” цэцэрлэг/
III байр - Базар Анирмаа 18.226 сек /”Ивээлийн найзууд” цэцэрлэг/
7-оос дээш насны ангилалд
3х3х3 шооны төрөлд
7-8 нас
I байр - Билгүүн Гарьд 26.286 сек /”Язгуур” бага сургууль/
II байр - Чинзориг Бүжинлхам 31.974 сек /Улаанхуаран салбар/
III байр - Сайндүү Чингим 34.036 сек /”Язгуур” бага сургууль/
9-11 нас
I байр - Амартөгс Ангараг 23.337 сек /Баянмонгол салбар/
II байр - Ганбат Майдар 25.768 сек /Улаанхуаран салбар/
III байр - Анхбаяр Энгүүн 31.879 сек /11-р хороолол салбар/
12-оос дээш нас
I байр - Баттөгс Мөнхтайван 15.567 сек /Багшийн дээд салбар/
II байр - Бат-Од Чингүн 20.509 сек /Багшийн дээд салбар/
III байр - Энхбаяр Идэртулга 23.664 сек /Улаанхуаран салбар/
2х2х2 шооны төрөлд
I байр - Баттөгс Мөнхтайван 5.322 сек /Багшийн дээд салбар/
II байр - Амартөгс Ангараг 6.909 сек /Баянмонгол салбар/
III байр - Батбаяр Баттулга 6.930 сек /1 хороолол салбар/
Pyraminx /гурвалжин/ шооны төрөлд
I байр - Баттөгс Мөнхтайван 10.255 сек /Багшийн дээд салбар/
II байр - Амартөгс Ангараг 10.780 сек /Баянмонгол салбар/
III байр - Энхтөгөлдөр Тэргэл 11.377 сек /”Тэрэлж Боардинг” сургууль/ тус тус тэргүүллээ.
Ингээд тэмцээндээ амжилттай оролцсон нийт тамирчдадаа, сэтгэл зүрх, цаг заваа зориулан сурагчдаа амжилттай сургаж, бэлдсэн бүх багш нартаа баяр хүргэж цааш цаашдын соён гэгээрүүлэх ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэмцээний зохион байгуулалтад оролцсон нийт 20 гаруй салбар салбарын багш, ажилтнууддаа баярлалаа.
Хүүхдүүдээ үргэлж дэмжиж байдаг гэр бүлийнхэнд нь баярлаж талархсанаа илэрхийлье!
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
МОНГОЛЫН ШООНЫ ХОЛБОО