Б.Батчимэг
Сэтгүүлч
Нийслэл
2022.05.11 15:34
3648
Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Цээсүрэн, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл нарыг АТГ-аас баривчилжээ

Иргэдийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын мөнгөөр УИХ-ын гишүүд “тоглодог” байсан бол одоо дүүргийн хурган дарга нарын “тоглоом” болж эхэлжээ.

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл болон Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Цээсүрэн нарыг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мөнгийг байршиж байсан банкнаас нь татан, Капитрон банкинд байршуулсан, эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас баривчлан шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр тэд Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан тендерт танил компаниудаа шалгаруулдаг байсан зэрэг хууль бус үйлдлүүдээр АТГ-т саатуулагдсан байна.