Нийгэм
2022.05.12 09:00
1546
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал хаалттай болно

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн  гэм бурууг тогтоох шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлнэ. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 29-нд болж, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хаалттай явуулж гэрчүүдийг оролцуулах хүсэлт өгсөн юм. 

Н.Түвшинбаяр шүүгч нарт нөлөөлөх оролдлого хийснийг шүүгч нар илчилж, цагдаагаар шалгуулж эхэлсэн талаар ШЕЗ-өөс мэдээлж байсан. Мөн хохирогчийн эхнэр Б.Нандинцэцэг “Маргааш өглөө шүүх хурал боллоо. Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөх гэж оролдсон байна. Хайрт ханийг минь үнэхээр хэрцгийгээр үгүй хийчээд бас л их зоригоо!” хэмээн цахим хуудаснаа бичжээ.