Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн гэм буруугүйн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:30 цагт хаалттай эхэлсэн ч хойшиллоо. Учир нь хурлыг удирдах шүүгч Д.Доржсүрэн эл хэргийг шүүхээс татгалзсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хэлэлцээд ийнхүү хурлыг тодорхой хугацаагаар хойшлуулсан байна.
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 29-нд болж, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хаалттай явуулж гэрчүүдийг оролцуулах хүсэлт өгсөн юм.