Б.Батчимэг
Сэтгүүлч
Улс төрийн нам
2022.05.12 13:44
11156
Д.Сосорбарам: Өчигдрийн үйл явдал өчигдөртэйгөө дуусаг, би АН-д эргэн ирж байна

Ардчилсан Намын 4/11 хэвлэлийн хуралд  Д.Сосорбарам оролцож, байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Өчигдрийн үйл явдал өчигдөртэйгөө дуусаг. Би АН-д эргэн ирж байна. Намын залуу лидерүүдийг тогтолцоог өөрчлөөч гэж гуйж, урьж байна. Хувийн өмчид тулгуурласан, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн эрх чөлөөт капиталист тогтолцоог бий болгоод өгөөч. Үнэт зүйл чиглэл зорилгодоо хариуцлагатай хандаж, нэгдмээр байна. Миний хувьд хань болъё.

Төрд нэг ч өмч байлгахгүйгээр бүгдийг нь эрэмбэ дараатай хувьчлаад цаашаа явъя. Үндсэн хууль бол төрд олгосон эрх дарх ямба биш. Харин төрийн хүчирхийллээс иргэдээ хамгаалах ёстой хууль. Алдаж байж онодог. Бие биедээ битгий хатуурх. Одоо нэгдье. Өнөөдрөөс эхлээд амьсгаа хураах хүртлээ би энэ үзэл санаатайгаа хамт байна" гэлээ.