АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэлхийн хамгийн олон дагагчтай хүнээр тодорсон байдаг. Тэрбээр 47.7 сая дагагчтай. Гэвч түүнийг жиргэхэд хүмүүс дунджаар 1400 удаа хариу бичдэг байна. Харин Ромын пап лам Францис твиттерт 14 сая дагагчтай. Түүний жиргээнд дунджаар 10 мянган хүн хариу бичдэг буюу “retweet” хийгддэг байна. Тиймээс тэр дэлхийн хамгийн нөлөөтэй твиттерчээр шалгарчээ. Мөн твиттерийн талаар сонирхолтой баримтуудаас дурдахад Барак Обама 2007 онд буюу удирдагчдаас хамгийн анх твиттерийн хэрэглэгч болсон бол дэлхий дахины удирдагчид өдөрт 1,932,262 удаа жиргэдэг байна. Твиттерийг ашиглаж байгаа хэлний хувьд Испани 32 хувь, Англи 28 хувь, Франц зургаан хувийг харин бусад хэлнүүд багахан хувийг эзэлдэг аж.
Барак Обама хамгийн олон дагагчтай
Пап лам Францис хамгийн нөлөөтэй твиттерч
Г.Төгөлдөр