Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2022.05.18 14:57
50985
С.Бат-Эрдэнэ: Актлагдсан багаж зарж, анги танхимдаа засвар хийсэн ч сургуулийн тоног төхөөрөмж зарсан гэж үндэслэлгүйгээр халлаа

29-р сургуулийн захирал технологийн багшаас гадна хоёр багшаа хууль бусаар халсан талаар багш, ажиллагсад эсэргүүцэн мэдээлэл хийлээ.  Тус сургуулийн технологийн багш С.Бат-Эрдэнэ "Технологийн багшаар 2021.8-р сараас ажиллахаар гэрээ хийж, технологийн кабинет хүлээж авсан. Тухайн үед анги танхим хичээл явуулах боломжгүй,  нэг ч засвар үйлчилгээ хийгдээгүй анги байсан. Тиймээс би актлагдсан багажийг зарж борлуулаад, анги танхимыг тохижуулах санаачилга гаргахад зөвшөөрсөн. Улмаар ажлын хэсэг гарч, 700 мянган төгрөгөөр зарж, засвар үйлчилгээ хийсэн. Улмаар 11 сарын эхнээс гуравдугаар сар хүртэл анги танхимаа орчин үеийн шийдэлтэй, аюулгүй болгож чадсан. Гэтэл саяхан н.Оюунсувд гээд авлига албан тушаалын хэрэгт холбогдоод эргээд захирлаар ирж, намайг шууд тавдугаар сарын 16-нд  ажлаас халсан. Үндэслэл нь тоног төхөөрөмж зарсан гэх зүйлээр буруутгаж халсан. Иймээс би буруугүйгаа  хүлээн зөвшөөрөхгүй гээд орж ярилцаж үзсэн, өнөөдрийг хүртэл миний өөрөөс гарсан хөрөнгө мөнгийг гаргаад өг гэсэн ч шүүхдээд ав гэж надад хэлсэн" гэлээ.