Улаанбаатар хотын зүүн захад мод тарьж, гэр бүл, хамт олны бяцхан төгөлийг бүтээцгээе
Цаг агаарын өөрчлөлт, цөлжилт, агаарын бохирдлын эсрэг "Тэрбум мод" үндэсний хөтөлбөр орон даяар хэрэгжиж буй. Үүнд та өөрийн хувь нэмрээ оруулан Улаанбаатар хотынхоо зүүн захад мод тарьж гэр бүл, ажлын хамт олныхоо бяцхан төгөлийг бий болгоорой. Улаанбаатар дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн нь 2022-2032 онд дэлхийн анхны дархан цаазат газар болох Богдхан уулын зүүн болон хойд хормойд 100 га газрыг моджуулж, нөхөн төлжүүлж, улаан номд орж ховордсон ургамлыг тарималжуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд харин та өөрийн гэсэн хувь нэмрээ оруулаарай.
Бид таны тарьсан мод бүрийг коджуулж, мод бүхнийг арчилж ургуулах тал дээр анхаарах болно. Иймээс мод тарьж, нэг насны буян үйлдээрэй.
Эрхэм та 10999₮ төлөөд л онлайнаар доорх моддоос дуртайгаа сонгоод тариулж болно. Дуртай үедээ ирж голын хөндийд салхилангаа модоо услаарай.
Улиас 2м өндөр (5000ш)
Бургас 3 м өндөр (5300 ш )
Голт бор 1,50м өндөр (1600ш)
Шар хуайс 1,60м өндөр (5000ш)
Чацаргана 80 см өндөр (5000ш)
Нохойн хошуу 80 см өндөр (500ш)
Сарнай 80 см өндөр (50ш)
Гацуур 50 см өндөр (100ш)
Хайлаас 1.20 м өндөр (2000ш)
Монос 1м өндөр (500 ш)
Өрөл 80 см өндөр (40ш)
Та өөрөө очиж чадахгүй бол онлайнаар захиалж модоо тариулаад дуртай өдрөө ирж үзэх боломжтой. Мод тарих захиалгаа 2 хэлбэрээр өгч болно.
1. Голомт банк : 2705104470 "Сайхан урлагын төв" дансруу 10,999₮ мөнгөө шилжүүлээд,
ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ДЭЭР: СОНГОСОН МОДНЫ НЭРЭЭ, утасны дугаарын хамт илгээнэ.
2. Модны төлбөрөө шилжүүлээд манай хуудсанд дансны хуулгаа цахим хаягын хамт илгээнэ. Лавлах зөвлөгөө авах утас: 95957306
Мод авсан хүмүүстээ модоо тарихад нь зориулж: бээлий, хүрз, хувин, модны карт бэлдсэн байгаа. Манай цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан хүн бүрт :
-Модны гэрчилгээ код мэйлээр очино
-Таны модны нэрийн пайз дагалдана.
ХАМТДАА ХАЙРЫН ТӨГЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ!
Улаанбаатар 4 улирлын цэцэрлэгт хүрээлэнгийн хаяг:
-Тэрэлж Баянзүрхийн товчооноос ч ойрхон
-Модоо услах усанд санаа зовохооргүй ХӨЛИЙН ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ
-Зайсангаас 30 мин, Сүхбаатарын талбайгаас түгжрэлгүй үед 50 мин яваад л хүрнэ.
- Налайх явах зам дагуу Хонхор хорооноос 200 м наана