Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2022.05.20 11:08
1490
​Гэр бүлд ээлтэй байгууллагаар 'Монполимет' групп шалгарчээ

"Nito"-оос зохион байгуулсан "Good Workplace Awards 2022" буюу ажил олгогчдын хүний нөөцийн бодлогодоо хэрэгжүүлж буй шилдэг санаачлага, туршлагаа хуваалцах арга хэмжээг зохион байгуулжээ. Тус үйд ажиллагаа нь Монгол Улсад анх удаа болж байгаа гэдгээрээ онцлог юм. Энэхүү арга хэмжээнд Монполимет групп оролцож, Good workplace for Family support буюу гэр бүлд ээлтэй байгууллагаар шалгарсан байна. 

Энэ үеэр  Монполимет группийн захирал Ц.Мөнхнасан "Бидний хувьд "Нэг гэр бүл, нэг хамт олон" гэсэн уриатай бөгөөд үүнийгээ үйл ажиллагааныхаа  чиглэл бүртээ шингээдэг. Монцемент үйлдвэр анх байгуулагдаж эхэлсэн цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл залуусыг гэр бүлээр нь дэмжиж ажлын байраар хангах, үр хүүхэдтэйгээ хамтад нь ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн, орон нутагт сайхан амьдарч болдог гэдэг орчин үеийн амьдралын шинэ хэв маягийг нийгэмд түгээх, төвлөрлийг сааруулах, орон нутагт ажлын байрыг бий болгох, залуусыг ажлын байран дээрээ сургах хүний нөөцийн бодлогыг баримталж үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Дашрамд дурдахад, манай Монцемент үйлдвэрт 95 гэр бүл хамтдаа ажил хөдөлмөрөө эрхэлж, Монгол Улсынхаа бүтээн байгуулалтын салбарт хүчин зүтгэж байна" хэмээн онцолсон юм.