УИХ-ын Чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Хэлэлцэж уй асуудалтай хоблогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Э.Оюунболд, Ч.Ганзориг, Б.Бат-орших нарын цол чимгийг нөхөж олгох уу? Ц.Магалжав өөрөө цолоо хураалгаад одоо давхардсан цолтойгоо явж л байгаа юм байна лээ шд.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: "Энэ хууль батлагдаад хэрэгжээд эхлэхэд 62 бөхөд цол олгоно гэж хэлсэн байгаа. Допингийн асуудалд холбогдсон нийтдээ 38 бөх байдаг юм байна. Цол олгох гээд байгаа энэ бөхчүүд дотор чинь Хэнтий аймгийн Э.Оюунболд, Увс аймгийн Ч.Ганзориг, Баянхонгор аймгийн Б.Бат-орших нарын нэрс байгаа юу? Энэ 62 хүний нэрийг олон нийтэд хэзээ мэдээлэх юм бэ?
Наадам болгоны дараа будлианууд гарсаар ирсэн. Монголчууд ч гэсэн жил болгон Монгол наадам маань шударга бус явагдаж байна гэж халаглах нь ихссэн.
Хууль хүн болгонд тэгш үйлчлэх ёстой. Жишээлбэл би Бүрэн Монгол гэдэг төсөл дээр нэг зүйл үзээд сууж байхад тэрэн дээр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын асуудал яригдаж байсан. Энэ хүн ч гэсэн өөрөө цолоо хураалгаад одоо давхардсан цолтойгоо явж л байгаа юм байна лээ шд. Тэгш байгаарай. Тэгш шударга зарчмаар хандаарай!"
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: Э.Оюунболд, Б.Бат-орших нарт цол чимгийг нь нөхөж өгөх боломжгүй
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: "Одоо мөрдөгдөж байгаа баяр наадмын тухай хуулийн дагуу Э.Оюунболд, Ч.Бат-Орших нарт унасан бөхчүүдэд цол чимгийг нь өнгөрсөн жил олгосон. Тэгэхээр энэ хоёр бөхийн хувьд цол чимгийг нөхөж олгох боломж ингээд байхгүй болчхож байгаа юм. Ч.Ганзориг гэдэг бөх бол 2015 оны наадмаар допинг хэрэглээд цолоо хураалгасан юм. Ч.Ганзоригийн цолны хувьд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал мэднэ."