Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.05.20 18:13
5684
П.Сайнзориг: Уралдаанч хүүхдэд учирсан хохирлыг уяач барагдуулдаг байх үүргийг хүлээдэг болно

УИХ-ын Чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: " Монгол наадмыг холын зайнд бага насны хүүхэд морь унаж уралддагаараа онцлог гэж ЮНЕСКО-д бүртгүүлсэн байдаг. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн уламжлал, хүний эрхийн тэнцвэрийг хангах тодорхой зохицуулалт оруулсан.

Тухайлбал, хурдан морины уралдаанч хүүхдийн даатгал нь зөвхөн наадмын өдрүүдэд бус бүтэн жил үргэлжилдэг байх, эцэг эхийн бичгээр авсан зөвшөөрөлтэй байх зэргээр уяачдыг үүрэгжүүлсэн заалтуудыг оруулсан. Мөн уралдаанч хүүхдийн даатгалын асуудлаас гадна янз бүрийн байдлаар учирсан хохирлыг уяач барагдуулдаг байх үүргийг хүлээж байгаа. Зөвхөн энэ хуулиар биш Зөрчлийн хууль, Хүүхэд хамгаалах тухай хуулиудад холбогдох заалтуудыг оруулсан" гэдгийг онцлов.