Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.05.23 10:55
2486
УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байсан иргэн цонхоор унаж, нас баржээ

Өнөөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн дөрвөн давхраас хүн унаж, нас баржээ.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг битүүмжилж, үзлэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд  нас барсан иргэний цогцсыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байна.

Амь хохирогч 52 настай эрэгтэй нь тус эмнэлгийн Дотоод шүүрлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд эмнэлгийн дөрвөн давхрын цонхоор үсэрсэн байж болзошгүй байгаа аж. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.