Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.05.23 20:46
1196
Бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж энджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт "Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт бага насны 2 хүүхэд тогтоол усанд живж нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл иржээ.

Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух 6 настай, эрэгтэй “Т”, 7 настай, эрэгтэй “Э” нар нь тогтоол усанд живж нас барсан байжээ. Шалгалтын явцад 1 мерт 40 сантиметрийн гүнтэй байгалийн тогтоол усанд хүүхдүүд тоглохоор орсон байдал тогтоогдож байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ. 

Сэрэмжлүүлэг: Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ ахуйн осол гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна!