Засгийн газар мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх асуудлаар хуралдаж байна
Монгол Улсын Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт "Цагаандэл-Уул" боомтыг нээх эсэхийг хэлэлцэх болоод цаг үеийн асуудлуудыг хэлэлцэнэ.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:
- -Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээ,
- -Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар,
- -Хилийн Зам-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай,
- -Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.