Мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, МХЕГ-ын дарга Б.Баасандорж нар мэдээлэл хийв.
Өнөөдрийн байдлаар Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа 32 ААН, Монгол улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 ААН, БНХАУ-руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүнээс дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Тавдугаар сарын 10-наас эхлэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг мах боловсруулах үйлдвэрүүдэд хийж, СХД-ийн 32 дугаар хороо Эмээлт дэх махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 32 үйлдвэрт шалгалт хийж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, лацаджээ.
Мөн 14 хоногийн хугацаанд дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдийг зогсоож эрсдэлийн үнэлгээ хийж, шалгах ажиллагааг хийх аж.
Хяналт, шалгалтын хүрээнд үйл ажиллагааг нь зогсоож, лацадсан компаниудын жагсаалт:
"Цэлмэг Онгод" ХХК 2 лац,
"Язгууртны эко хүнс" ХХК 2 лац,
"Саян Уул" ХХК 2 лац,
"Дун пан интернэшл" ХХК
"Натурал грийн фүүдс" ХХК,
"Цасан сан тяан" ХХК,
"Оргил гүн" ХХК,
"Өргөө мийт" ХХК,
"Монгол Эко мах" ХХК,
"Эс Эс Си Монголиан фүүдс" ХХК