Манай улсын тулгамдсан асуудлын нэг бол яах аргагүй нийтийн бие засах газрын асуудал.Гадаадын жуулчид ирэхэд бие засах газар олдохгүй нь туйлын ичмээр бас харамсалтай.Түүнчлэн манайхан нийтийн бие засах газар байдаггүйгээс аргагүйн эрхэнд энд тэндхийн буланд бие засдаг.Манай улсын хувьд ойролцоогоор 22-23 нийтийн бие засах газар байдаг гэсэн судалгаа байдаг байна. Энэ нь бусад улс оронтой харьцуулбал маш бага тоо аж. Иргэдийн дунд тулгамдаж байгаа энэхүү асуудалд ач холбогдол өгч ажиллах байгууллага бол холбогдох албаны байгууллагууд , Төр засгийн бодлого болоод МХЕГ-тай шууд хамааралтай. Учир нь ил задгай гадаа буюу олон нийтийн газар бие засах нь хүний эрүүл аюулгүй байдалд нөлөөлж энэ нь цаашлаад олон өвчины үүр болдог уршигтай. Иймд нийтийн бие засах газрын тоог нэн даруй нэмэгдүүлэх шаардлагатай юм.