Мах, махан бүтээгдэхүүний асуудал нийгэмд нэлээд хурцаар хөндөгдөж байгаа энэ үед Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганболд гэгч төрийн албаныханд нөөцийн махны үлдэгдлийг "ШАХАХ" шийдвэр гаргажээ.
Учир нь нөөцийн махны үлдэгдэл их байгаатай холбогдуулан, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд албан хаагчдадаа нэгдсэн байдлаар захиалж, дараа төлбөрт хэлбэрээр худалдан борлуулахаар болсон аж.
Хэдийгээр нөөцийн мах хямд үнэтэй ч амт, чанарын хувьд асуудалтай байдаг талаар иргэд хэлдэг. Мөн Эмээлт дэх махны үйлдвэрүүд дэх өмхийрсөн мах хаашаа очиж нийлүүлэгддэг, зах зээлд худалдан борлуулагдсан эсэх нь тодорхойгүй энэ үед төрийн албан хаагчдад албан хүчээр зарж борлуулж буй нь зүйд нийцэхгүй л болов уу?