Эрээн боомтод Ковид-19 халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдэж, хязгаарлалт тогтоосон ч одоогоор Эрээн- Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа талаар ГХЯ-наас өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл Эрээн хотын Худалдааны товчооноос зургаадугаар сарын 3-ны өдөр Луут завины баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор хил хааж, зургаадугаар сарын 4-нд хил нээх талаар мэдэгдэл ирүүлсэнийг Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ.