Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2022.06.03 12:00
1264
Номхон далайн арлын орнууд бол хэн нэгний "арын хашаа" биш

Хятад улсын дарга Ши Жиньпин 30-ны өдөр Хятад - Номхон далайн арлын ГХЯ-ны сайд нарын 2-р уулзалтад хэлэх үгээ бичгээр илгээж, Хятад, Номхон далайн арлын орнуудын баялаг агуулгатай хамтын  ажиллагааг өндрөөр үнэлж, өмнө өмнөдийн хамтын ажиллагаа,  харилцан ашигтай хамтаар хожихын үлгэр жишээ болсон гэжээ.

Мөн өдөр Фижид болсон Гадаад хэргийн сайд нарын хурал олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн нь Хятад улсын холбогдох улс орнуудтай харилцах харилцааны эрч хүчтэй байдлыг харуулав. Хятад улс арлын орнуудтай хамтран ажиллах "6 шинэ платформ" байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Уулзалтын дараа нийтэлсэн Хятад улс Номхон далайн арлын орнуудтай харилцан хүндэтгэж, хамтдаа хөгжих тухай баримт бичигт хамтын ажиллагааны хэд хэдэн алсын харааг дэвшүүлж, Хятад ба арлын орнуудын хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгсөн байна.

Харин АНУ, Австрали зэрэг улс орнууд өөрсдийн ноёрхол, хүчирхэг сэтгэхүйгээ баримталж, Номхон далайн арлын орнуудыг өөрсдийн "арын хашаа", "нөлөөллийн хүрээ" гэж удаан хугацаанд үзэж, түншүүдээ бие даан сонгох боломжийг тэдэнд олгохгүй мөртлөө Хятад улстай хамтын ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлж буйд сэтгэл тэвдэхгүй байна.

Чухамдаа, Номхон далайн арлуудын форумын ерөнхий нарийн бичгийн дарга Генри Пуна хэлсэнчлэн, Хятад улс бол Номхон далайн арлын орнуудын чухал яриа хэлцэл ба хөгжлийн түнш бөгөөд урт хугацааны турш арлын орнуудын хөгжилд зайлшгүй хувь нэмэр оруулсан юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд хоёр талын худалдааны хэмжээ 30 гаруй дахин нэмэгдэж, Хятад улс мөн арлын орнуудад эдийн засаг, техник, эмнэлгийн тусламжийг урт хугацаагаар улс төрийн дарамтгүйгээр үзүүлж ирсэн юм.

Энэ удаагийн Хятад - Номхон далайн арлуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Хятад улс ядуурлыг бууруулах, цаг уурын өөрчлөлт, гамшгаас урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуй, мөөг ургамлын төв зэрэг хамтын ажиллагааны зургаан шинэ платформыг байгуулна гэж мэдэгдэв. Энэ нь арлын орнуудын хөгжлийн эрэлт  шаардлагад нийцэж байгаа юм.

Номхон далайн арлын орнууд бол хэн нэгний "арын хашаа" биш, бие даасан тусгаар тогтносон улс орон байж, их гүрнүүдийн тоглоомын хэрэгсэл болох ёсгүй. АНУ, Австрали болон бусад орнууд Ази Номхон далайн бүс нутагт сөргөлдөөн өдөөх зорилгоор "жижиг тойрог" байгуулж буй энэ үед Хятад, Номхон далайн арлын орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд бат бэх үндэс суурь хангаж байна. Ази Номхон далайн бүс нутагт том, жижиг улс орнууд бие биедээ эрх тэгш хандаж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой гэдгийг  харуулж байна.