Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын төрсөн эгч Халтмаагийн Цэндбаярын эзэмшлийн "ХКҮ" ХХК-ийн оффист ЭЦА-наас хяналт, шалгалт хийсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Одоогийн байдлаар Махимпекс компанийн байранд мөн ЭЦА-наас нэгжлэг шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа юм.
Сануулахад, Эмээлтэд байрлах БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Эм Ди Си Пи" ХХК-ийн махны үйлдвэрт Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас шалгалтын ажиллагаа явуулах үеэр тус үйлдвэрийн байрнаас “ХКҮ” болон “Мах импекс” компанийн логог наасан бүтээгдэхүүнүүд олдсон байдаг.
Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан "ХКҮ" ХХК-ийн захирал Халтмаагийн Цэндбаяр мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд, "Миний үүсгэн байгуулсан "ХКҮ" ХХК болон ажлын нэр төрд ноцтой халдаж, зохион байгуулалттай илт гүтгэж байна. Эрүүгийн цагдаагийн албанаас хяналт шалгалт хийх үеэрээ хэвлэлд хандан "Эм Ди Си Пи" ХХК нь Х.Цэндбаярын эзэмшил мэт гүтгэлэг тараалаа. Эл асуудлаар хуулийн байгууллагад хандана. Эм Ди Си Пи компанитай огт хамааралгүй" гэжээ.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.