Төрийн албан хаагчдын дотоод томилолтын зардлыг нэмж, шинэчлэн баталжээ.
Тодруулбал,
Албан томилолтын хоолны зардлыг суманд 24,000 төгрөг, аймгийн төвд 28,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод 32,000 төгрөгөөр, байрны зардлыг суманд 40,000 төгрөг, аймгийн төвд 90,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод 110,000 төгрөг болгосон байна.
Өмнө нь:
Төрийн албан хаагчийн албан томилолтын зам хоногийн зардлыг суманд 12,000 төгрөг, аймгийн төвд 14,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод 16,000 төгрөгөөр, байрны зардлын хэмжээг суманд 14,500 төгрөг, аймгийн төвд 36,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод 53,000 төгрөгөөр тус тус тогтоосон байжээ.