Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2022.06.09 16:32
1485
“Гэсэр” хайлсаар байна

Баатарлаг тууль “Гэсэр”-т эзэрхэг дайсныг мөхөөж, эгэл ардыг тэнхрүүлэн, арзгар хар мангасыг арилгаж, ард олноо жаргаан, үзэсгэлэнт сайхан нутаг усаа хамгаалсан гол агуулгыг тусгасан байдаг. Энэ утгаараа “Гэсэр” нь үндэстэн ястан, олон улсын соёлын солилцоо, хүн төрөлхтний соёлын онон янз байдлын нэгэн амьд жишээ болох юм. Мөн дэлхийн хамгийн урт амьд тууль болсоны хувьд “Гэсэр” нь 2009 онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөгч бүтээлийн жагсаалтад бүртгэгджээ.

Хятадын удирдагч "Гэсэр" баатарлаг туулийн тухай олон удаагаа дурдаж, үндэстний цөөнхийн соёлыг хамгаалж, өвлүүлэх ажлыг чухалд үзэн, "Гэсэр" зэрэг биет бус соёлын өвийг дэмжих, өвлөн залгамжлах чадварлаг хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлж, үеийн үед уламжлан хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэжээ.

Ийнхүү бүр эрт 1984 онд Хятадын Үндэстний хэрэг эрхлэх хороо, Соёлын яам, Нийгмийн шинжлэх ухааны академи болон Төвөд, Хөхнуур, Сычуань, Ганьсу, Юньнань, Өвөр Монгол, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орны соёлын салбарынхан хамтран туулийг эмхтгэн цуглуулах, судалгааны байгууллага байгуулах, "Гэсэр судлал"-ын системийг бий болгосноос өнөөдрийг хүртэл Гэсэрийн тууль хайлагч, эрдэмтэн судлаачид, олон салбарын төлөөлөл, туулийг аварч хамгаалж, өвлөн залгамжлах ажлуудыг үе шаттай хийсээр иржээ. Эрдэм судалгааныхан “Гэсэр”-ийн тухай текст, тууль хайлагчдын үлгэр түүхийн үндэслэлийн дагуу нийт 120 гаруй бүлэг, сая гаруй мөр шүлэгтэй, 20 сая гаруй хятад орчуулгатай үсгийг эмхтгэн цуглуулжээ.

Төвөдийн өөртөө засах орны НШУА-ын Үндэстний судалгааны хүрээлэнгийн захирал Цэринпүнсэг танилцуулахдаа, 20-р зууны 80-аад оноос нэрт тууль хайлагч Санжү гуайн “Гэсэр”-ийн туулийг хайлсан үлгэр түүхийг хамгаалахын тулд олон бичлэг хийж, настныг бүр өөд болтол нь нийт 2114 цагийн бичлэг хийсэн юм. 2000 онд Санжү настны Төдөвөөр хайлсан туулийг эмхтгэж хамгаалах ажлыг албан ёсоор эхлүүлснээс "Гэсэр"-ийн туулийн 45 бүлэгтэй 48 ботийг хэвлүүлсэн бол бүх ном нь 520 мянга гаруй шүлгийн мөртэй байсан нь дэлхийн таван том туулийн нийлбэрээс бараг хоёр дахин илүү байна.

Өнөөдөр ардын аман урлагаас үндэстний биет бус соёлын өв хүртэл “Гэсэр”-ийн туулийг өвлөн үлдээх, залгамжлан хөгжүүлэх ажил үндэсний бодлогын үр шимээр эрчтэй хөгжиж байна. Үндэстний цөөнхийн соёл, нийгэм, эдийн засаг, зан заншлын мэдлэгийн "нэвтэрхий толь" болсон тууль нь олон салбарын хамтын хүчин зүтгэлээр урьд өмнө байгаагүй сайхан ирэн үеийг угтан авч байна. "Гэсэр"-ийн туулиар сэдэвлэсэн хүүхэлдэйн кино ч удахгүй нээлтээ хийх гэж байна.