Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Улс төр
2022.06.10 13:24
10231
Б.Баярсайхан: Завхан аймгийн төрийн албан хаагчид 70-хан саяар турмаар байна

Нийгмээс хэт тасарчихсан төрийн түшээд төрийн мөнгөөр турах тухай яриад сууна. Үүний нэг тод жишээ УИХ-д Завхан аймгаас сонгогдсон Б.Баярсайхан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралд ЭМ-ийн сайдыг загнаад авлаа. Тодруулбал, Завхан аймгийн төрийн албан хаагчдыг тураахын тулд 70-80 сая төгрөгийн төсөв батлуулах хүсэлт гаргасан ч ЭМ-ийн сайд шийдэж өгсөнгүй хэмээн загнаж суугаа юм. 

Бондын их өр төлөх ээлж ирж Засгийн газар толгой маажиж хэмнэлтийн горимд шилжээд байгаа энэ үед эрхэм гишүүн "70-хан сая төгрөгийг Завханчуудад гаргаад өг" гээд уурсаж суугаа нь амьдралаас хэт хол тасарсан гэлтэй. Хэдхэн хоногийн өмнө төрийн ордны гадна халуунд наранд халан барин уйлж суугаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хаагуур нь өнгөрсөн болоод хавдарт зарцуулах мөнгөнөөсөө 70-хан саяыг өгөөч гээд суугаа юм бол.