1. Хумсыг нэг тийш нь хуурайдах хэрэгтэй. Хэрэв хоёр тийш нь ээлжлэн хуурайдвал хумс салаалдаг. Жижиг ширхэгтэй хуурайгаар хумсыг хуурайдвал илүү тохиромжтой.
2. Хумсны будгийг тодорхой хугацаанд арилгаж байх нь зүйтэй, ингэснээр хумсыг “амьсгалуулж” байгаа нь тэр гэдэг. Хумс нь хатуулаг эд эснээс тогтсон тул “амьсгалж” чадахгүй л дээ. Ямар ч бүрхүүл давхарга нь хумсыг гадны гэмтэл, хуурайшилт, хугаралтаас хамгаалдаг.
3. Хумсны будаг арилгагч ацетон нь хумсанд хортой гэдэг.Ацетон нь будах бодисыг арилгах хамгийн зохимжит бодис ба амархан ууршин алга болдог. Ацетон агуулагдаагүй бусад иймэрхүү шингэн нь удаан хатдаг, өөрөөр хэлвэл удаан ууршдаг. Тэгээд ч хумсан дээр наалдамтгай бүрхүүл үүсгэдэг.
4. Арьсны өнгө болгонд тодорхой нэгэн өнгийн будаг тохирдог гэдэг. Үнэндээ бол ямар ч өнгийн будаг ямар ч өнгийн арьсанд тохирдог, зөвхөн зөв сонголт хийх нь чухал. Бор өнгөтэй арьс нь цаанаасаа л шаргал туяатай байдаг. Тиймээс цайвар өнгийн будаг сонгох нь илүү зохицолтой. Харин та цайвар арьстай бол танд тод өнгө илүүд зохино.
5. Богино хумсанд цайвар өнгийн будаг зохино гэдэг. Харин ч эсрэгээр гээд бод. Богино хумсанд арай тод өнгийн будаг илүү харагддаг. Тиймээс өнгө өнгийн будгийг цаг тухайд нь тохируулан хэрэглэ.