Б.Батчимэг
Сэтгүүлч
Улс төр
2022.06.14 15:26
1820
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалж байна

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлах хүрээнд УИХ-аас ажлын хэсэг байгуулагджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулж, А.Адьяасүрэн, Г.Ганболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын гишүүд багтсан байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: "Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар улс төрийн намууд, иргэдээс олон санал, хүсэлт ирж байгаа. Тийм учраас Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзээд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй гэсэн шийдэл гаргасан.

Үүнийг дурдаж баталгаажуулан Ажлын хэсэг байгуулах нь нь зүйтэй. Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг учраас Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж байна" гэж.