Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2022.06.16 12:03
1058
Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг гүн гүнзгий хэрэгжүүлнэ

Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Сычуанд ажиллах үеэр онцлон тэмдэглэхдээ: ХКН-ын төв хорооны бодлого байршуулалтыг тууштай хэрэгжүүлж, намын бүтээн байгуулалтын үзэл санааг бадруулж, тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшил гаргахыг эрмэлздэг ажлын ерөнхий чиг хандлагыг баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, оновчтой, бүх талаар хэрэгжүүлж, хөгжлийн шинэ байдалд идэвхтэй үйлчлэн нэгдэж, цар тахлаас урьдчилан сэргийлэх болон эдийн засаг нийгмийн хөгжлийг ерөнхийлөн зохицуулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хэвээр хадгалж, нийгмийн тогтвортой байдлыг хэвээр хадгалж, Сычуан мужийн хөгжлийг урагшлуулан шинэ дэгтэрт гаргаж, орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулах шинэ замд Сычуаны хөгжлийн шинэ хуудсыг бичихээр хичээж, бодит үйл ажиллагаагаар дамжин ХКН-ын 20-р их хурал амжилттай хуралдахыг угтах болно гэжээ. 

Дарга Ши Жиньпиний чухал заавар нь цаг үеийн ерөнхий чиг хандлага болон хөгжлийн хуулийг ойлгон ухаарах боломж олгож, ерөнхий хөгжлийн явц дахь хөгжлийн шинэ үзэл баримтлалын удирдан дагуулах үүргийг дахинтаа нотолж, шинэ хөгжлийн хэв маягийн практик ач холбогдол болон хэрэгжүүлэх замыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж, бид ирээдүйн хөгжлийн санаачилгыг илүү сайн ойлгон эзэмшихэд үзэл санааны хүчирхэг зэвсэг болон үйл ажиллагааны удирдамж хангасан байна. Ерөнхий нарийн бичгийн даргын чухал зааварчилгаа нь Сычуань мужид чин сэтгэлээсээ захисан захиас төдийгүй, бүх орон нутаг, байгууллага албад социалист шинэчлэлийн аянд шинэ үйлс бүтээхэд чухал жолоодох ач холбогдолтой юм. 

Одоогийн байдлаар, зуун жилд тохиогоогүй өөрчлөлт болон зууны тахал давхцаж байна, дотоод болон гадаад орчинд тодорхойгүй олон зүйл оршсоор байж, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил болон ард түмний үйлдвэрлэл, амьдралд гүн гүнзгий нөлөө учруулж байна. Бүх орон нутаг, байгууллага албад эрхбиш анхаарлаа төвлөрүүлэн итгэлээ нэмэгдүүлж, хөгжил хийгээд аюулгүй байдлыг сайтар зохицуулж, цар тахлаас урьдчилан сэргийлэх болон эдийн засаг нийгмийн хөгжлийг сайтар зохицуулж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг гүн гүнзгий хэрэгжүүлж, хөгжлийн шинэ байдалд идэвхтэй нэгдэж, эдийн засгийн хөгжлийг "тоон тэлэлт"-ээс "чанар сайжрах" хүртэл хурдтай урагшлуулж, өндөр чанартай, илүү үр ашигтай, илүү тэгш, илүү тогтвортой, нэн аюулгүй хөгжлийг бий болгохыг хичээх ёстой юм.  

Ямар ч асуудалтай тулгарсан ч гэсэн эрэлхэг зоригтойгоор тэмцэх хэрэгтэй. Бүх орон нутаг, байгууллага албад дарга Ши Жиньпиний чухал илтгэлийн үзэл санаагаар жолоодуулж, тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшил гаргахыг эрмэлздэг ажлын ерөнхий хөг аясыг баримталж, системийн нэгдлийг бэхжүүлж, бодлогыг оновчтой хэрэгжүүлэхийг чухалчилж, хүчирхэг хамтын ажиллагааг төвлөрүүлж, хүчир бэрхшээлийг шуурхай даван туулах явцдаа хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэх чадавх болон түвшнээ тасралтгүй дээшлүүлж, эдийн засгийн тэнцвэртэй тогтвортой эрүүл орчин, үндэсний болон олон нийтийн аюулгүй байдлын нийгмийн орчин, улс төрийн ариун цэвэр орчин зэргийг чармайн хэвээр хадгалж, бодит үйл ажиллагаагаар дамжин ХКН-ын 20-р их хурал амжилттай хуралдахыг угтах ёстой юм.