Нийгэм
2022.06.17 14:04
2220
"ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР" төрийн ажлыг сошиалаар хийдэг Л.Наранбаатарын гараар ороод ДУУСАХ НЬ

Нам дагавал ам тостдогийн тод жишээг Л.Наранбаатар утгаар нь харуулсан. АН-ын гишүүн байхдаа З.Энхболд руу “оймс” шидэж байсан түүнд олны анхааралд өртөх олон арга бий. Хоёр том намын хооронд тэлээ хурга шиг гүйж яваа Л.Наранбаатарыг ажлаа сайн хийж, эрх баригчдын өмнөөс чанга дуугарсанд шагнал болгож  Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн даргын суудлыг өгсөн. Гэвч тэрбээр өнгөрсөн хугацаанд намын даалгавраар ажилласан шигээ шохойн үйлдвэрийг авч явж чадсангүй.

Өдгөө бүтээн байгуулалт эд өрнөж байх цаг.  Гэвч цемент хомсдож, үнэ нь 30 хувь нэмэгдсэн байтал дорвитой арга хэмжээ авах сэхээ энэ хүнд алга бололтой. Учир нь тэрбээр сошиалаар ажлаа хийж сууна.  

Ер нь бор зүрхээрээ урагшилж байсан  хувийн хэвшил, хүнд үйлдвэрүүдээ төр булаасан бол ядаж удирдлагаар нь сэтгэлтэй, зүтгэлтэй, менежмент сайтай хүнийг томилмоор...

Асуудал эхэлж, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд авдаг өдөр хэвлэлээр нэг шуугиж, ”одоо л нэг алаад өгнө” гэж хэлж байсан бил үү. Харамсалтай нь алаад байгаа нь ард түмэнд харагдахгүй байна. Харин ч үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн гэдгийг хүн бүр хэлж, халагладаг.  

Эдийн засаг нь мөлхсөн, хил гааль хаалттай, бараа бүтээгдэхүүнийн хомсдол, үнийн хөөрөгдлийг хазаарлахын тулд төрд очсон Л.Наранбаатар нарын хүмүүс хариуцсан ажлаа үр дүнтэй хийж, нэмэр болоосой. 

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн асуудлын хажуугаар төр мэдэлдээ авсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ч мөн гацаалгүй урагшлуулмаар байна.   Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт зах зээлээс, чөлөөт зах зээлд шилжээд 30 гаруй жил болсон. Үндсэн хуульдаа ч хүний өмчтэй байх эрхийг хамгаалж өгсөн байдаг.  Гэвч МАН засгийн эрхийг авснаас хойш хувийн хэвшлийг төр мэдэлдээ авна, хаана, бооно хэмээн айлгаж, хүнд үйлдвэрүүдээ гартаа оруулсан.

2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргасан билээ.  Концесс эзэмшигч “Кью эс си “компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй хэмээн Сангийн сайд зарласан. Энэ мөн л Төрийн нэг дээрэм. Дээрэмдсэн бол гацаалгүй, урагшуулах тал дээр дорвитой ажил хийцгээ.