Нийслэл
2022.06.20 10:16
3575
Хоёр хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 462 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Ослын улмаас 16 хүн гэмтсэн бөгөөд хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргүүлсэн осол долоо,
  • Мотоциклийн осол хоёр,
  • Мөргөлдсөн осол хоёр,
  • Онхолдсон осол дөрөв бүртгэгдсэн байна. Түүнчлэн мотоциклийн ослын улмаас нэг хүн, мөргөлдсөн ослын улмаас нэг хүүхэд амиа алджээ.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 248 зөрчлийг илрүүлжээ. Тухайлбал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан найман тохиолдол бүртгэгдсэн бөгөөд орон нутгийн замд онхолдох осол хэрэг буурахгүй байгааг, нийслэлд явган зорчигч мөргүүлэх тохиолдол их гарч буйг анхаарч замын хөдөлгөөнд соёлтой болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.