Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гадаад мэдээ
2022.06.22 09:50
4056
Солонгос улсад сармагчны цэцэг өвчний 2 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Өмнөд Солонгос улсад сармагчны цэцэг өвчний хоёр сэжигтэй тохиолдол илэрснийг тус улсын эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр /2022.06.22/ мэдэгдлээ.

Хоёр өвчтөний нэг нь Инчон хотын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин орж ирэх үед өвчний шинж тэмдэг илэрсэн байна.

Төв болон баруун Африкийн бүс нутгуудаар тархаад буй уг вирус нь халуурах, бие зарайх, биеэр тууралт гарах зэрэг шинж тэмдгээр илэрч байна.