Нийгэм
2022.06.22 09:55
775
ҮЙЛ ЯВДАЛ: Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулна

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. 

ШУТИС-ийн хичээлийн 8 дугаар байранд

09:00-13:00 цагт "Хувьсаж буй боловсрол" үндэсний хэлэлцүүлэг болно. 

Монголбанкны Г байрны 2 давхрын хурлын танхимд

10:30 цагт Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал болно. Монголбанк АХБ-тай хамтран “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийг хэрэгжүүлж, энэ онд дуусаж байгаа бөгөөд төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудыг нэгтгэн танилцуулна. 

ТЭЦ-3-ын орчимд

11:00 цагт Загвар өмсөгч Энэрэл загварын агентлаг байгуулж буй талаараа мэдээлнэ. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагаас NoDoubleStan­­­­dard иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­­нүү­­­­­­­­дээс “Үндэсний га­­­­­шууд­­­­лын өдөр хоёр дахь жил­­дээ” сэд­­­­­­­­вээр хэв­­лэ­­­лийн хурал болно. 

БЗД-ийн 26 дугаар хороонд

11:30 цагт Хүн ам ихээр төвлөрсөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог улсын цэцэрлэг, сургуультай болгох, газар чөлөөлж зориулалтын цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хотын дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар газар дээр нь очиж ажиллана.

Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас Үндэсний аюулгүй байдлын сан, Тусгаар тогтнол хөдөлгөөн хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл хийнэ.

12:30 цагаас “Монгол Дархан -2022” үзэсгэлэн зохион байгуулагдахтай холбоотойгоор Монгол Уран дарханы Түмэн эрдэнэс нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийнэ. 

Төв талбайд

12:00 цагт Иргэн Ган-Очир төрд байгаа авлигачдын, авлигын хэргийн талаар мэдээлнэ. Хэргүүд нь нотлох баримттай ч хуулийн байгууллагуудад очоод яаж замхарч байгаа тухай мэдэгдэл хийнэ. 

МҮХАҮТ-д

13:30 цагт Монгол-Вьетнамын бизнес форум болно. Вьетнамын талаас 70 гаруй төлөөлөл ирж оролцоно.

Монголбанкны шинэ байранд

15:00 цагт Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал болно.