Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.06.22 13:50
15875
Х.Нямбаатар: Цэрэг амиа алдсан нь заавал нэг хүн дэглээд ходоодыг нь зад өшиглөсөн гэсэн үг биш

Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч, 18 настай Н энэ оны зургаадугаар сарын 16-ны өдөр, 16 цагийн орчимд ходоод нь бүхэлдээ задарсны улмаас эмнэлэгт яаралтай хүргэгдэж ирсэн ч шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Тус асуудлаар Хууль зүйн сайд Х.Нямбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.

Тэрбээр, Сургалтын төв дээр очсон алба хаагч тангараг өргөсний дараа нас барсан асуудал гарсан. Хууль хяналтын байгууллагаас шалгалт явуулаад задлан шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар ходоод нь цоорсон гэдэг дүгнэлт л гаргасан. Эцсийн дүгнэлт гараагүй байна.

Эмч нарын өмнөөс дүгнэлт хиймээргүй байна. Би мэргэжлийн биш учраас дүгнэлт хийж чадахгүй байна. Шалгалтын явцад ямар нэг байдлаар дүрмийн бус харьцаж, дэглэсэн асуудал тогтоогдоогүй. Эрүүл мэндийн шалтгаантай байсан байж болно, заавал нэг хүн дэглээд ходоодыг нь цоо өшиглөсөн гэж яриад байх шаардлагагүй. Гадна талдаа хөхөрсөн шарх сорви одоогоор байхгүй байна" гэлээ.

Мөн шүүх шинжилгээ хийсэн задлан шинжээчид болон цагдаагийн байгууллагаас сэтгүүлчид мэдээлэл авах боломжоор хангаж өгөх тул тэдгээрээс энэ асуудлыг нягт тодруулахыг хүсэв. Тэгвэл тус асуудалтай холбогдуулан Дотоодын цэргийн штабын байранд 05-р ангийн байлдагч амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл өгөхөөр болов.

Бид мэдээллийг шууд дамжуулан хүргэнэ.