Орон нутаг
2022.06.22 21:12
2054
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжихдээ шинжлэх ухааны дэвшилтэт технологийг ашиглаж байна

   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу /2022.06.22/-ны өдөр улсдаа анхдагч мод үржүүлгийн бүрэн автомат газрын нээлтэд оролцлоо. ТодруулбаЛ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  орон даяар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалтаа биелүүлэн Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг “Шар тал”-д 100га газар дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи болох Швед Улсын “БИБИСИ” компанийн  бүрэн автомат мод үржүүлгийн газрыг байгуулж байна.

   Энэхүү технологи нь нэг сая тарьцад нэг л хүн ажиллах бөгөөд жилд 10 сая тарьц ургуулах хүчин чадалтай. Тарьцын жилийн өсөлт 20-30 см, гурван жил бойжуулаад оййжуулалтад гаргадаг байсан шилмүүст модны тарьцыг ердөө нэг жил ургуулаад ойжуулалтад шилжүүлэх гэх мэт цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн давуу талуудтай юм.

   Энэхүү цогцолборт:

  • Боргоцой хатаах,үр боргоцой ангилан ялгахавтомат шугам,
  • Иргэд, аж ахуйн нэгжид үр түүх аргыг нь зааж сургана, үрийн боловсрол олгох,
  • Загасны аж ахуй бүхий усан сан
  • Зөгийний аж ахуй бүхий жимсний эх ургамлын плантаци
  • Шилмүүст модны үрийн плантаци
  • Малын тэжээлийн ургамал бүхий хамгаалалтын ойн зурвас
  • Гахайн аж ахуй бүхий бойжуулгын талбай
  • Захим зүйл Монгол оронд болон гадаад оронд ургадаг эдийн засгийн үр ашигтай ургамлыг нутагшуулах туршилт судалгааны ажлыг явуулах юм.

Нэг жилийн хугацаанд  10 сая мод тарих хүчин чадалтай энэхүү мод үржүүлгийн газрыг ОХУ, БНХАУ гэх мэт хэд хэдэн улсад амжилттай ажиллуулж байна. Хэрэв Монгол Улсад яг ийм техник технологи, шинжлэх ухаанд суурилсан 10 мод үржүүлгийн газрыг байгуулж чадвал тэрбум мод тарих цаг хугацаа, хөрөнгө мөнгийг маш их хэмнэж өгнө.