Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2022.06.24 12:04
1529
Дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнээс өөрийгөө хасаж байна

АНУ-ын  зүүн нутгийн цагаар 6-р сарын 21-ний өдөр, АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын газар “Уйгурыг албадан хөдөлмөрлүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай хууль” гэгчийнхээ дагуу Хятадын Шиньжянд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнийг “Албадан хөдөлмөрлүүлсэн”-тэй холбоотой хэмээн үзсэн бөгөөд Шиньжянтай холбоотой бүх бүтээгдэхүүний импортыг хориглохоо мэдэгджээ. Худал үндэслэлтэй энэ үйлдэл нь зах зээлийн эдийн засгийн журмаас зөрчиж байгаа бөгөөд хэрэг дээрээ худалдааны талаар Хятад улстай “Холбоогүй болох”-ыг оролдож, Шиньжян түүнчлэн Хятад улсыг дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнээс салгаж, “Шиньжяныг ашиглан Хятадыг хязгаарлах” зорилготой юм.

Дэлхийн хамгийн том хэрэглээний зах зээл болсны хувьд АНУ нь Шиньжянтай холбоотой бүх бараа бүтээгдэхүүнийг хориглосон нь өөрийгөө дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнээс салгасан явдал юм.

Шиньжяны хөвөнгийн үйлдвэрлэлээр жишээлэхэд чанар сайтай тул олон улсын том том брэндүүдийн тэргүүний сонголт болж байна. Үүний зэрэгцээ дэлхийн 50 хувийн олон талст цахиур нь Шиньжянаас гардаг бөгөөд АНУ-ын нарны хавтангийн үйлдвэрлэлийн 85 хувийг Хятадаас авдаг. Хэрэв энэ хоёр зүйлийг хориглох юм бол АНУ дэлхийн хэмжээнд бусад зүйлээр орлуулж чадахгүй. Үүний улмаас инфляц улам өсөж, нийлүүлэлтийн гинжин хэлхээний хямралаа улам гааруулах болно.

Энэ хуулийн төсөл гээгчид Шиньжяны түүхий эдийг ашигласан бүтээгдэхүүн болон уйгур ажилтантай аж ахуйн нэгжийг хамруулсан учраас АНУ нь Шиньжяны бүтээгдэхүүнийг хориглосноор зогсохгүй Хятад улстай холбоогүй болж, дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнээс таслагдсан явдал юм.

Даяаршлын энэ үед Шиньжяны бүтээгдэхүүн, түүхий эд дэлхийн олон оронд экспортлогдож, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээнд шингэсэн байна. Шиньжяны  Уйгурын ажилчид ч аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлд өргөнөөр оролцож, сайн сайхан амьдралын төлөө зүтгэж байна. АНУ Шиньжянтай холбоотой бүх бүтээгдэхүүнийг оруулахгүйн тулд “албадан хөдөлмөрлүүлсэн” хэмээх худал мэдээлэл тарааж, Шиньжянтай холбоотой бүтээгдэхүүнийг хориглож байгаа нь хэрэг дээрээ дэлхий ертөнц, боломж тохиол болон ирээдүйгээс ангид байгаа явдал юм. Ингэж түүхийн ухралт хийх нь өөрийнхөө болон бусдын замыг бөглөнө гэдийг цаг хугацаа нотлох болно.