Боловсрол
2022.06.25 12:27
4517
БНХАУ-ын судалгааны академиас МУЭИС-д шинээр элсэгчдэд зориулсан нээлтийн ёслол боллоо

  Монгол Улсын Эрдмийн их сургууль нь БНХАУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажилладгийн дотор “Нэг бүс, нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академитай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ахьсан түвшний сургалтад судлаач оюутан элсүүлэх зэргээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлдэг. Тус академиас МУЭИС-д шинээр элсэгчдэд зориулсан хичээлийн жилийн нээлтийн ёслол өнөөдөр буюу /2022.06.25/-ны өдөр боллоо.

 

Ёслолын ажиллагаанд МУЭИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Уве Перскала, МУЭИС-ийн захирал, Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (SC.D), профессор Ч.Зэгиймаа, “Нэг бүс, нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академийн гүйцэтгэл захирал, доктор, проф. Лю Яцун, Бээжингийн их сургуулийн Менежментийн сургуулийн Гүйцэтгэх захирал, доктор, профессор Yan Yu, МУЭИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд, салбар сургуулийн захирлууд, эрдэмтэн багш нар, оюутан, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

2022 онд тохиож буй “Хятад-Монголын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гэрээ”-нд БНХАУ, БНМАУ гарын үсэг зурсны 70 жилийн ойд зориулан “Нэг бүс, нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны  академиас олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, ШУА-ийн Олон улсын хүрээлэн, БНХАУ-ын Элчин. Сайдын яамтай хамтран 2022 оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.