Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.06.26 11:53
9451
Зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн нас баржээ

Энэ оны 06 дугаар сарын 25-ны өдөр Булган аймаг Бугат сумын 2 дугаар баг “Зүүн түрүүний гүүр” гэх газарт  Хово маркийн авто машин осолдож 1 хүний амь нас хохирлоо.

Тодруулбал, Жолооч А Дархан-Уул аймгаас Булган аймгийн чиглэлд  зорчигчгүй ганцаараа хөдөлгөөнд оролцож яваад онхолдсон бөгөөд гүүрний хашлага мөргөж хажуу руу нь автомашинтайгаа унажээ. Улмаар эмнэлгийн анхан шатны тусламж авах замдаа нас барсан байна.

Тус хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хурдаа тохируулж, техникийн бүрэн байдлыг хангаж, ачааны даацыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хэт ядарсан үедээ жолоо барихаас татгалзаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.