Нийгэм
2022.06.28 09:33
2582
Зургаадугаар сарын 30-аас халуун ус хязгаарлах байршлууд

Өвлийн бэлтгэл ажлын дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх ажлын хүрээнд зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 7-ныг хүртэлх хугацаанд дулааны шугам сүлжээнд засвар хийх хуваарийг хүргэж байна.

Энэ хугацаанд Вива сити, Шинэ яармаг хорооллууд, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, Арцатын ам, Нүхтийн амны хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.

Улаанбаатар Дулааны Сүлжээ/УБДС/ ТӨХК-аас ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийх юм байна.

Зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос мэдээлэл авах боломжтой.