2022 оны ЭЕШ-д 208 шалгуулагч 800 оноо авсан билээ. Тэгвэл Говь-Алтай аймгийн удирдлагууд 12 дугаар ангиа төгсөж, Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-аа амжилттай өгсөн сурагчдыг өчигдөр буюу зургаадугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзан, баяр хүргэжээ.
Энэ үеэр ЭЕШ-аа амжилттай өгч 800 оноо авсан
Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймаг ЭЕШ-ын дүнгээр 21 аймгаас сүүл мушгих болсон нь анхаарал хандуулах асуудал байжээ. Иймд аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлд "Боловсролын чанарыг сайжруулах" төслийг нэн тэргүүнд тусгаж, багшийн урамшуулал, сургалтын хэрэглэгдэхүүн, суралцах орчинг сайжруулах чиглэлд дорвитой анхаарч, сургуулийн захирал, багш нар төдийгүй сумын Засаг дарга нарыг ч мөн үүрэгжүүлэн ажилласны үр дүнд Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр өнгөрсөн жил улсын хэмжээнд 19 дүгээрт орсон бол 2022 оны шалгалтын урьдчилсан дүнгээр 9-10 байр урагшилсан үзүүлэлттэй байна гэдгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.