Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эрүүл мэнд
2022.06.28 16:29
5809
ГССҮТ-д могойд хатгуулсан дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ГССҮТ-өөс бага насны хүүхдүүд могойд хатгуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй тохиолдол ихсэх хандлагатай байгаа талаар сэрэмжлүүллээ.

Тус төвийн Хүүхдийн тасагт могойд хатгуулсан дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэг хүүхэд нь орон нутагт, гурван хүүхэд Улаанбаатар хотод могойд хатгуулжээ. Мөн орон нутгийн эмч нар ГССҮТ-өөс могойд хатгуулсан тохиолдлын талаар зөвлөгөө авах нь ихэссэн байна.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хөдөө орон нутаг болон гол усны орчимд зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна.

Зөвлөмж: