Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.06.30 11:52
5610
Ш.Адьшаа: УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал дээр иргэд шүүмжлэлтэй хандаж байна

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж буй. Тухайн асуудлаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас зарим зүйлийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: “УИХ-аас тогтоол гарч, Монгол Улсын Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийн талаар гишүүд сонгогдсон тойрогтоо  ажиллаж, ард иргэдэд танилцуулга хийж байгаа. Би Ховд аймагт ажиллаад ирлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хууль өргөн баригдаагүй учраас, яг тодорхой зүйл байхгүй учраас иргэд янз бүрийн ойлголттой байна. Тодорхой мэдээлэлгүй танилцуулга хийсэн нь үр дүнгүй ажил боллоо .

Ард иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал дээр маш шүүмжлэлтэй хандаж байна. Мөн сонгуулийн тогтолцооны асуудал дээр ч таагүй хандаж, таалагдахгүй байгаагаа илэрхийлж байсан. Миний хувьд гишүүдийн тоог нэмэх тал дээр дэмжихгүй байр суурьтай байгаа” гэлээ.