Улс төр
2022.06.30 14:16
2809
С.Чинзориг: Иргэд МУ-ын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэлгүй байна

УИХ-ын гишүүн С.Чинзориг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор тойргийн иргэдтэй уулзжээ.

Тэрээр хэлэхдээ, Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хоёр асуудал гарч ирж байна. Нэгдүгээрт Үндсэн хуулийн тухай иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, Хоёрдугаарт Монгол Улсын үндсэн хуульд яг ямар өөрчлөлтийг оруулах гэж байгаа тухай тодорхой мэдээллийг өгч байж саналыг нь сонсох нь зүйтэй санагдсан. Учир нь иргэд энэ талаар мэдээлэл муутай байгаа учраас санал бодлоо хэлэх нь хүндрэлтэй байна.

Ерөнхийдөө УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, одоогийн байгаа гишүүдийг чадавхжуулах, цаашид УИХ-ын гишүүдийн насны асуудлыг авч үзэх ёстой зэрэг олон асуудлыг ярж байна.

Манай Өвөрхангай аймгийн иргэдийн тухайд гишүүдийн тоог нэммээргүй байна. Хэрэв нэмсэн тохиолдолд зуугаас хэтрүүлэхгүй байх саналыг хэлж байгаа юм.

Сонгуулийн тогтолцоог холимог болгохтой холбоотой асуудалд иргэдийн санал гээгддэггүй байх үүднээс пропорциональ тогтолцоог авч болно. Гэхдээ намуудад бооцоо тавих нь зүйтэй. Нийт эхчүүдийн гуравны нэгээс дээш хувь нь пропорционалиар  сонгогддог байх хэрэгтэй гэсэн хязгаарлалтуудыг байлгах ёстой гэсэн саналуудыг хэлж байсан.

Засаг захиргааны удирдлагыг боловсронгуй болгох асуудал дээр орон нутагт олон шатны сонгууль болдог, орон нутгийн удирдлагын сонгууль болдог.

Иймээс орон нутагт улс төржих, талцах, хуваалцах асуудал их гардаг.

Тиймээс багийн даргыг сумын засаг дарга нь томилдог байх нь зүйтэй байх. Ер нь сумын засаг даргыг иргэд сонгох асуудал яригдаж байгаа. Гэхдээ үндсэн хуулиар Монгол улс нэгдмэл улс гэсэн хуультай үүнтэй зөрчилдөх үү гэдэг асуудал, нөгөө талаасаа удирдлагын ижил зарчим байхгүй бол нэг шатны засаг даргыг томилдог нөгөө шатны засаг даргыг сонгодог байх нь хэрвээ гэдэг асуудлыг анхаармаар юм байна гэх мэдээллийг өгсөн юм.