Улс төр
2022.06.30 15:42
5008
Л.Оюун-Эрдэнэ: Дарханы замын гүйцэтгэгч компаниудыг шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулна

Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцыг өчигдөр буюу зургаадугаар сарын 29-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн билээ. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр газар дээр нь ажиллаж, замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа компаниудтай уулзах үеэрээ, "Өнөөдөр дөрөвдүгээр багцын ажил бол Жанжин штабаас бусад ажил сайжраагүй байна" гэдэг мэдээллийг надад өглөө. Би та нартай ямар нэг байдлаар тоглоом тоглох гэж ирээгүй. МУ-ын Засгийн газар өгсөн мөнгө санхүүжилтээрээ хариуцлага шаардах гэж ирж байгаа юм.

Тэгэхээр та нарыг шалгаруулсан албан тушаалтнуудыг Авилгалтай тэмцэх газарт би бүгдийг нь өгөх гэж байгаа.

Ажлын чинь гүйцэтгэлтэй холбоотой аудит оруулах саналыг Азийн хөгжлийн банканд тавина. Танай компаниудтай холбоотой асуудлыг төв Засгийн газар чинь тавина. Тийм ч учраас та нар санхүүжилтээ гаргаад энэ ажлаа хийвэл хий эсвэл боль. Хэрэв больё гэвэл бичгээ өгөөд зарцуулсан санхүүжилтийнхээ графикийг яаж гаргах хамтарсан ажлын хэсэг байгуулаад та нар энэ ажлаас гарч болно.

Дарханы замыг тавих ажлыг манай үндэсний аж ахуй нэгжүүд хийх боломжтой."

гэдгийг онцлон хэлсэн юм.