Нийгэм
2022.07.01 09:44
4230
Энхтайваны гүүрэн дээр хоёр автомашины завсарт дугуйтай хүн хавчуулагдсан осол гаржээ

08:52 2022/07/01

Ослын талаар Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад "Өнөөдөр өглөө Энхтайваны өргөн чөлөө, Энхтайваны гүүрэн дээр осол гарсан тухай дуудлага мэдээлэл 07:45 цагт ирсэн. Хоёр суудлын автомашины завсраар дугуйтай хүн хавчуулагдсан осол гарсан байна. Одоогоор хэргийн газарт үзлэг хийгдэж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөхгүй боломжгүй" гэв. 

08:37 2022/07/01

Энхтайваны гүүрэн дээр 08:00 цаг орчимд автомашины осол гарчээ.Ослын улмаас гүүрний урдаас хойш чиглэх урсгалын хөдөлгөөн бүрэн хаагдсан байна. Нөхцөл байдлаас харвал суудлын хоёр автомашин болон моторт дугуй осолдсон байна.