Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.07.01 12:48
8451
Д.Эрдэнэбилэг улс орныхоо төлөө ажиллах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлж Ерөнхий сайдад ханджээ

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд цагдан хорьж, зургаадугаар сард түүний биеийн эрүүл мэндийн байдал, Авлигатай тэмцэх газар болон шүүхэд хандан Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрөө төлж барагдуулна гэсэн хүсэлтийг нь үндэслэн түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргасан билээ.

Тэрээр өнөөдөр буюу долоодугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд захидал илгээжээ.

Тус захидалд Хөгжлийн банкны 192 тэрбум төгрөгийн зээлээ зургаадугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулсан бөгөөд улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж, бүх талаар хамтран ажиллах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Захидлыг бүрэх эхээр нь хзргэж байна.