Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.07.01 13:18
4340
Б.Жавхлан: Кью-Эс-Си компани, Хөгжлийн банканд 191.1 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төллөө

Сангийн сайд Б.Жавхлан "Кью-Эс-Си" компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.07.01/ мэдээлэл хийлээ. 

Б.Жавхлан: "Эхний хагас жилийн байдлаар Хөгжлийн Банкны чанаргүй зээл нэлээд төлөгдлөө. Нийт 485 тэрбумын чанаргүй зээл бэлэн мөнгөөр төлөгдлөө.

Хөгжлийн банкн дээр чанаргүй зээлдэгчээр бүртгэгдэж байсан Кью-Эс-Си компани 191.1 тэрбум төгрөгийн зээлээ мөнгөн хөрөнгөөр бүрэн төлж дууслаа. Ингэснээр Хөгжлийн банканд алдагдлын сан байгуулж, энэ хэмжээгээр өөрийн хөрөнгө нь буурах байсан эрсдэл бүрэн хаагдсан гэсэн үг.

2023 оны есдүгээр сард төлөгдөх ёстой байсан Евро бондын 500 сая ам.доллар, мөн 2023 оны 12 дугаар сарын 25-нд төлөгдөх ёстой Засгийн газрын баталгаатай Самурай бондын эрсдэлүүдээс тодорхой хэмжээнд гарч байна гэсэн үг. Самурай бондын хувьд өнөөдрийн ханшаар бид 720 тэрбум төгрөгийн зээл төлөх учиртай. Засгийн газрын баталгаатай учраас Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлж банкыг өөрөөр нь төлүүлэх зорилт тавьж ажиллаж байна. Энэ зорилгодоо нэлээд ойртлоо" гэв.