Нийгэм
2022.07.01 14:07
3166
Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох танилцуулгаа өгсөн байна

Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох бэлтгэлээ базаан өчигдөр буюу зургаадугаар сарын 30-нд эрх бүхий гурван байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид үнэт цаасны танилцуулгаа өгчээ.

Хуулийн хүрээнд тус гурван байгууллагаас зөвшөөрөл гарсны дараа нээлттэй хувьцаат компани болох эрх үүсэх юм.

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, хөрөнгийн зах зээл дээр IPO хийсэн байх үүрэгтэй билээ.

Үүний дагуу системийн топ таван банк нээлттэй хувьцаат компани болохоор бэлтгэл ажлуудаа хангаж АQR буюу Активын чанарын үнэлгээг хийлгэж эхэлсэн. Эдгээр топ таван банкны нэг болох Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох ийнхүү хийж эхлээд байгаа юм. 

Сүүлийн жилүүдэд идэвхжээд байгаа хөрөнгийн зах зээлийн тоглогчдын хувьд банкуудын хувьцааг тэсэн ядан хүлээж байгаа билээ.