Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.07.01 16:56
7758
УУХҮЯ: АИ-92 автобензиний 39 хоногийн хэвийн нөөцтэй байна
УУХҮЯ-наас шатахууны нөөцийн мэдээллийг танилцууллаа. 
 
Улсын хэмжээнд 06-р сарын 30-ны байдлаар нийт 141,017 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,641 тонн, АИ-92 автобензин 51,703 тонн, АИ-95 автобензин 6,185 тонн, ДТ 71,086 тонн байна.
АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 46, А-80 автобензиний 58, ДТ-ний 26, онгоцны түлшний 31 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 66,107 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,346 тонн, АИ-92 автобензин 29,228 тонн, АИ-95 автобензин 3,557 тонн, ДТ 28,743 тонн байгаа бөгөөд АИ-92 автобензиний 31, АИ-95 автобензиний 49, ДТ-ний 26 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.